1918 оны томуу, COVID-19 цар тахлаас амьд үлдсэн 102 настай Анжелина

0
хуваалцах
169
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өдгөө 102 настай Анжелина Фридман 100 жилд ганцхан удаа тохиодог гэх цар тахалтай хоёр дахь удаагаа нүүр туллаа. Учир нь тэрээр дэлхий даяар 500 сая хүнд халдварлаж 50-100 сая хүн нас барсан 1918 оны Испанийн томуугийн үед хүүхэд насаа өнгөрөөсөн юм. Анжелина 1918 онд Нью Йорк хотоос Италид ирсэн цагаачдыг тээвэрлэж байсан усан онгоцонд төржээ. Түүнийг төрөх үед цар тахлын дунд үе тохиож байсан бөгөөд хүүхэд халдвар авна гэдэгт хэн ч итгэдэггүй байв. Ээж нь түүнийг төрүүлэхдээ нас барсан учир хоёр эгч нь аавынхаа хамт түүнийг томуугийн халдвараас амьд үлдэхэд тусалжээ. 

 

 Харин өнөөдрийн байдлаар 65 сая хүн халдварлаж, 1.5 сая хүн амиа алдсан COVID-19-ийн халдвараар Анжелина хоёр ч удаа өвдсөн ч өдгөө эсэн мэнд амьдарч байна. Энэ талаар түүний охин Жоанна Мерола “Хорт хавдар, дотуур цус алдалт гэсэн хүнд өвчнүүдийг даван туулсан миний ялагдашгүй ээж хоёр удаа коронавирусын халдвар авсан ч амьд үлдсэн. Тэрээр одоо ч эргэн тойрны хүмүүстээ баяр баясгалан, инээд хөөр бэлэглэсээр байна” гэж ярьжээ.

 

АНУ-ын Нью Йорк хотын оршин суугч Анжелина Фридман анх гуравдугаар сард эмнэлэгт хэвтэж байхдаа халдвар авчээ. Ийн эдгээд гэртээ очсон байна. Гэтэл хэдэн долоо хоногийн турш халуурсан учир өрөөндөө өөрийгөө тусгаарлаж байгаад эргэж ирэн эмнэлэгт долоо хоног хэвтжээ. Ийн түүний шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 20-нд сөрөг гарсан байна. Гэтэл аравдугаар сүүлээр асрамжийн газар нь түүнийг халдвар авсан талаар хэлжээ. Энэ талаар охин Мерола “Ээжид халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн. Үүнийг тэр ханиад гэж бодсон. Мэргэжилтнүүд ахмад настнууд халдварт илүү өртөмтгий гэж хэлсэн тул тэр өөрийгөө тусгаарлаж байлаа. Тэгээд арваннэгдүгээр сарын 17-нд шинжилгээнээс халдвар илрээгүй, эдгэсэн гэсэн мэдээ ирсэн. Хоёр дахь шинжилгээнээс ч халдвар илрээгүй тул ээж энгийн өрөөнд шилжсэн. Түүний сонсох чадвар, хараа нь муудсан ч тэр өмнөх амьдралдаа шилжсэн” гэсэн юм.

 

1918 оны томуу, хорт хавдар, хоёр ч удаагийн цар тахлыг даван туулсан түүний урам зоригоор бахархахгүй байхын аргагүй. Эхээс 11-үүлээ Анжелина амьд үлдсэн цор ганц нь юм. Түүнчлэн 101 насны төрсөн өдрөө өнгөрсөн жил томоохон үдэшлэг зохион байгуулж тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалж:CNN