Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Тэрээр цар тахлын үеийн онцгой төсөв болж чадаагүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Улмаар иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн  өрх бүрт нэг сая төгрөг хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын төсвүүдийг танаж вакцин худалдан авах зэргээр саналаа хүргүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр /12.04/ энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэн  гишүүдийн олонх нь хоригийг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.  Санал хураалт явуулах 86.3 хувь дэмжсэнгүй.  Ийнхүү Ерөнхийлөгчийн хориг чуулган дээр унаж байна. Чуулганы хуралдаанд  ЕТГ-ын дарга Ө.Шижир болон зөвлөхүүд оролцож Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг танилцуулсан. 

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн юм. МАН-ын олонх гишүүд хоригийг дэмжээгүй учраас АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлээд хуралдааныг орхин гарав. 

Эх сурвалж:www.polit.mn