Т.САЙХАН

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /12.03/ Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг шүүсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /12.04/ үргэлжлүүлэн зөвлөлдөж шийдвэрээ гаргаад байна.  Шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор боллоо.  Мөн  С.Баярцогтоос хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээжээ. 

Анхан шатны шүүхээс, С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон бол , Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn