Т.САЙХАН

Төрийн албаны зөвлөл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед халдвар хамгааллын горимыг чанд мөрдөн удирдах 33, гүйцэтгэх долоон албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар цахим хуудсандаа зарлаад байна. Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга,  Гадаадын иргэний харьяатын газрын дарга, Архивын Ерөнхий газрын дэд дарга,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл үйл ажиллагаа хийж байгаа юм байна.  Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирэх юм. 

Эх сурвалж:www.polit.mn