Б.ДОЛЖИНЖАВ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор арвэннэгдүгээр сард төлөвлөөд байсан тусгай үүргийн нислэгүүдээ цуцалсан. Энэ даруйд  тэдгээр улсад байгаа иргэд, ялангуяа тийз нь баталгаажсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох асуудал гарсан.Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн хүндрэлтэй нөхцөлд орсон.  Гадаадаас  нэн яаралтай эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2154-т хүрээд байна. Бүсчилж авч үзвэл, Европын бүсээс 647, Азиас 1113, Австралиас 95, Африкт дөрөв, АНУ-д 295 иргэн байгаа. Эдгээр иргэдээ тусгаарлах байрны нөөц бололцоотойгоо уялдуулаад ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байгаа. Тийз нь баталгаажсан байсан иргэд эхний ээлжинд хамрагдана гэж ойлгох нь зүйтэй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn