Б.ДОЛЖИНЖАВ

МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч хоёр жилд нэг удаа хийдэг "Монголын бизнесийн орчин-2020" судалгаагааны үр дүнгийн цахим тайланг танилцуулж байна.  Энэ жил судалгаандаа 21 аймгийн 4075 ААН-ийг оролцуулжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор, судалгааны багийн ахлагч Б.Даваасүрэн Энэ оны тав, зургаадугаар сарын байдлаар ААН-үүдийн борлуулалтын орлого 50-аас дээш хувь буурсан гэж нийт судалгаанд оролцогч ААН-ийн 13 хувь нь хариулсан.  Шинэ бизнес эхлүүлэх нөхцөл байдал хүндэрсэн. Тухайлбал, шинэ бизнес эхлүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр олоход хэцүү  байна. Учир нь зээлээс бусад хэлбэрийн эх үүсвэрээр санхүүжих боломж муу. Төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэг бизнесийн орчинд маш сул байгаа нь судалгаагаар харагдсан. Яамд, газрын албаны авлига хээл хахуулийн асуудал үнэхээр их хүндрэл үүсгэж байна гэж судалгаанд оролцсон нийт ААН-ийн 50-аас илүү хувь нь хэлсэн. Бизнес эрхлэхэд төрийн байгууллагын хүнд суртал асуудал болдог гэж мөн 50-аас илүү хувь нь хариулсан. Тиймээс төрийн байгууллага энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn