Б.Жавхлан: Ядуу буурай орнуудын нэгэн адил Дэлхийн банкны вакцинжуулах хөтөлбөрт хамрагдаж байна

0
хуваалцах
254
үзсэн

Т.САЙХАН

Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:  -Яагаад Дэлхийн банкаар дамжуулж вакцин авах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм бэ. Манай улсын төсвийн хүчин чадал вакцинаа худалдаж авч чадна шүү дээ. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:-Вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж байгаа.  Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол Ковакс юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Үүнд хамрагдснаар вакцин худалдаж авахад оочер дарааллыг дайрч байгаа гэж ойлгох хэрэгтэй.  Хэрэв бид энэ төсөлд хамрагдахгүй бол магадгүй хамгийн сүүлд вакцин авах орны тоонд орж болзошгүй. Хоёрт хүн амынхаа 20 хувьд үнэгүй худалдан авалт хийх боломжтой гэдгээрээ онцлог. Үлдсэн 80 хувийг нь худалдаж авна.

Эх сурвалж:www.polit.mn