Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.12.04/ өглөө. Улсын хэмжээнд өчигдөр 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр дотоодын халдвар 386, Монгол Улсад батлагдсан тохиолдол 831 боллоо. Энэ талаар  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсний тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан.Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдсэн. Энэ тохиолдлын тандалт судалгааны ажлыг хийж байна.Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй” гэж ярилаа. Эмчлүүлж байгаа 457 хүний гурав нь маш хүнд, тав нь хүнд, 75 нь хүндэвтэр, үлдсэн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

2020.12.04-ний байдлаар

  • Сэлэнгэд 193
  • Улаанбаатарт 96
  • Дархан-Уулд 45
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

Эх сурвалж:www.polit.mn