Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын төлөөлөгчдийн танхим болон Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга нар ОХУ, БНХАУ-ыг зогсоох шинэ арга хэмжээг багтаасан Батлан хамгаалах салбарын төсвийн хуулийн талаар гэрээ байгуулсан гэж эрх баригчид мэдэгджээ. Төлөөлөгчдийн танхимын хорооноос “Бид батлан хамгаалах салбарын санхүүжилтийг зөвшөөрсөн, эрчим хүчний департаментын үндэсний аюулгүй байдлын хөтөлбөрийн 2021 оны үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн хуулийн тухай хамтарсан гэрээ байгуулсан” гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн БНХАУ, ОХУ-ыг зогсооход шаардлагатай чухал шинэ арга хэмжээнээс гадна АНУ, Израилийн харилцаа, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх заалт орсон гэж нэмж бичжээ. Харин үүнээс өмнө Сенатын зэвсэгт хүчний хорооны ерөнхийлөгч Жим Инхофе сэтгүүлчдэд шинэ хуулийн төсөлд Батлан хамгаалахын төсвийг багтаагаагүй 230 дахь тогтоолыг цуцлах зорилготой арга хэмжээ юм. Энэ шийдвэрийнхээ талаар ерөнхийлөгч Доналд Трампад мэдээлсэн гэж мэдэгдсэн байна. Учир нь Доналд Трамп энэ тогтоол нь АНУ-ын сонгуулийн нэгдсэн байдал, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж хэлж байсан аж.Түүнээс гадна АНУ 230 дахь тогтоолыг хэвээр нь үлдээвэл хамгаалалтдаа авсан хэрэг болно. АНУ хэзээ ч итгэж болохгүй. Энэ тогтоолыг цуцлахгүй бол Үндэсний батлан хамгаалах эрх олгох тухай хуулийн дагуу хориг тавина гэж нэмж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)