АНУ-д өдөрт 3000 гаруй хүн COVID-19-өөр нас барлаа

0
хуваалцах
190
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-д 3157 хүн COVID-19-өөр нас барсан нь  нэг өдөр энэ халдвараар хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо хэмээн Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Үүний өмнө  өчигдөр 2658 хүн нас барсан  нь дээд үзүүлэлт байв. Өдөрт 3000 гаруй хүн нас барсан нь дөрөвдүгээр сард халдвар эрчээ авч байх үетэй харьцуулвал нас баралт 20 хувиар өссөн юм.  Энэ нь эмнэлгүүдийг ачааллаа дийлэхгүйд хүргэж байгааг судлаачид анхааруулж байна.  Тухайлбал, зөвхөн Невада мужид гэхэд өчигдөр 1652 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтжээ.

 Өнөөдрийн байдлаар тус улсад  14.3 сая хүн халдварлаж, 279 мянган хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тархалтыг зогсоох арга зам нь вакцинд хамрагдах хэмээн үзэж байна. Тиймээс хоёрдугаар сар гэхэд 100 сая Америк хүн вакцинд хамрагдана гэж мэдээллээ. Тус улс Pfizer, Moderna гэсэн хоёр компанийн вакцины зөвшөөрлийг энэ сард хэлэлцэх юм.

Цар тахлын улмаас хамгийн олон хүн нэг өдөр нас барсан тохиолдлууд

  1. Арванхоёрдугаар сарын 2-2658
  2. Дөрөвдүгээр сарын 15-2603
  3. Арванхоёрдугаар сарын 1-2597
  4. Дөрөвдүгээр сарын 7-2570
  5. Дөрөвдүгээр сарын 21-2542 хүн нас баржээ.

Эх сурвалж:CNN