З.БАТЦЭЦЭГ

Казахстаны Ерөнхийлөгчийн засаг захиргааны дор орших “Теле радио комлекс” нэгдэл нь казах ард түмэнд зориулж “Назарбаевын хүчин зүйл” нэртэй шинэ баримтат кино бүтээжээ. Уг кино нь  Нурсултан Назарбаевыг он удаан жил Ерөнхийлөгчөөр ажилласан үйл ажиллагаанд зориулагджээ.

Энэ баримтат киногоор казах ард түмэнд тусгаар тогтнол хаанаас эхтэй вэ гэдгийг харуулах юм. Тус улсын анхны Ерөнхийлөгчийн улс эх орны хөгжлийн төлөө  гаргасан байсан стратегийн  чухал саналуудын тухай өгүүлнэ.

Кинонд Назарбаевын хамтрагчдыг урьж оролцуулсан байна. Нэртэй  ул төрчид, олон нийтийн холбоо, эрдэм шинжилгээний гээд ойр хамтран ажиллаж байсан хүмүүс оржээ.  Кино зохиогчдын хэлснээр түүхэн үйл явдлын 15 гэрчийн өгүүлэл орсон бөгөөд энэ нь нэг кинонд оролцсон хүмүүсийн тоогоор рекорд юм. 

Тэдний ярилцлагад сонирхолтой хэсгүүд болон улс орны эрс шинэчлэлийн талаарх үеийн тухай багтжээ. Уг кино нь их өргөн цаг хугацааны хүрээг хамарсан юм. Мөн энэ кинонд гадаад улс төрийн чиглэл, эдийн засгийн орчин, улс төрийн чиглэл, нийтийн болон эх оронч хөдөлгөөний талаар өгүүлнэ.

Казахстанд анхны ерөнхийлөгчийн өдрийг 12 сарын 1-нд тэмдэглэдэг ба энэ өдөр уг киног толилуулсан байна. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг аж.

Эх сурвалж: www.sng.fm