Т.САЙХАН

Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйгээс шалтгаалсан зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай болжээ. Ялангуяа хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Тухайлбал урд шөнө /12.03/ 02:30 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр "Nissan Navara" маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн. Жолооч эрүүл байсан бөгөөд гулгаж, мөргөсөн байна. Мөн өглөө 08:00 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн ослууд гарчээ.

Түүнчлэн  өглөө уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй гэмтсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn