Т.САЙХАН
2020 орны арванхоёрдугаар сарын 3.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. "Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16. 000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16.599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод СOVID-19 илэрлээ.
Архангай аймагт халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Батцэнгэл, Ихтамир суманд тандалтын шинжилгээ хийгдэж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn