Т.САЙХАН

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс-Монгол” компанийн дэд захирлаар томилох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.  Тэрээр 2016-2020 онд Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт Л.Энхболдыг буруутгаж АТГ-т шалгагдаж буй. 

Гэтэл МАН-ын удирдлагууд урдаа барьдаг төрийн өмчит цөөхөн компанийн нэг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар Л.Энхболдыг томилох тухай ярьж эхэлжээ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт тус компанийн удирдлагын багт бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Ингэснээр дэд захирлын таван орон тоог гурав болгон цөөлжээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь байсан дэд захирлуудыг сольж, шинэ хүмүүс томилох асуудал яригдаж эхэлсэн аж. 

Эх сурвалж:www.polit.mn