Чуулган: Хууль батлагдсан ч үнээ буулгах боломжгүй

0
хуваалцах
205
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /12.03/ эхэллээ.  Чуулганаар бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.  Гишүүд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас асуулт асууж хариулт авч байна.  Зарим гишүүд  татвар НӨАТ-аас чөлөөлсөн учраас үнэ буурах ёстой гэсэн асуудлыг ярьж байгаа.  Гэвч ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Үнэ буулгах гэхээсээ нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Энэ хуулийг гаргаснаар үнэ тэдээр буурна гэж хэлэх боломжгүй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтвортой болно гэдэг зарчмыг барьж байгаа гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Миний өргөн барьсан гурван хууль байгаа. Төсвийн орлогын нэмэгдүүлэхэд чиглэсэн тэр гурван хуулийг баталвал бодит үр дүн үзүүлнэ. Эхнийх нь НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах тухай хууль. Өнөөдөр хүн болгон НӨАТ төлж байна. НӨАТ-ыг таван худь болговол яг энэ цар тахлын үед иргэдэд илүү өгөөжтэй байх болов уу. Тийм учраас хэлэлцээд өгөөч гэж хүсэж байна. Мөн яг одоо ярьж байгаа хуулийн дагуу 50-иад тэрбум төгрөгийн төсвийн цоорхой гарч ирж байна. Энэ цоорхойг нөхөх хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Нэг нь хуурамч шатахуунд хольдог бодист тавих татварыг нэмэх. Ингэж нэмэгдүүлснээр жил бүр 45 тэрбум төсөвт төвлөрнө.  Хоёрдугаарт, тамхинд онцгой татвар ногдуулах хууль санаачилсан. Монгол нэртэй ч бараг бүх хувийг нь Хятадын компани эзэмшдэг тамхины үйлдвэр хамгийн муу тамхи хийчдэг. Тэр компани жил бүр 20 тэрбум төгрөгийг татварын онцгой эрх авсныхаа төлөө авдаг. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Таны өргөн барьсан хуулиуд хэлэлцэх асуудлыг жагсаадтад байгаа. Хэлэлцэх үедээ ярилцаад явъя гэлээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn