Б.ДОЛЖИНЖАВ

 

Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг өчигдрөөс нутаг буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өглөө. Тэрээр "Орон нутагт зорчихоор шинжилгээ өгсөн 27228 хүнээс коронавирус илрээгүй. Гэхдээ энэ үйл ажиллагааг зохион байгуулахад багагүй хүндрэл үүссэн. Тухайлбал, бүртгэлийн 119.mn сайтад 116000 хүн шинжилгээнийхээ хариуг авахаар хандаж байна. Үүнтэй холбоотойгоор сайт гацах, шинжилгээний хариу зөрүүтэй гарах, зорчигчийн мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн түр хугацаагаар засварлахаар сайтыг хаасан. Иргэдээ хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд үүрэн телефон, мэдээлэл технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг илгээж байхаар шийдвэрлэж, өчигдөр оройноос эхлээд шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариуг мессежээр өгч эхэлсэн. Иргэд шинжилгээний хариу сөрөг гэж ирсэн мессежээ, иргэний үнэмлэхтэйгээ алба хаагчдад шалгуулж, тулгуулсаны үндсэн дээр товчоодоор нэвтрэх юм” гэлээ.

 

Эх сурвалж.www.polit.mn