Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.12.02/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гаригт 12015 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрчээ. Эдгээр нь бүгд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна. Сэлэнгэд гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ. Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрсэн. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй” гэж ярилаа. Ийн дотоодын халдвар 369, Монгол Улсад батлагдсан тохиолдол 812 боллоо. Үүнээс 445 нь эмчлүүлж байгаагаас гурван хүн маш хүнд, тав нь хүнд, 77 хүн хүндэвтэр, 360 хүний биеийн байдал хөнгөн байна.

 

2020.12.02-ны байдлаар

 

- Сэлэнгэд -183

 

-Улаанбаатарт-90

 

-Дархан-Уулд -44

 

-Орхонд -24

 

-Дорноговьд -21

 

-Говьсүмбэрт -4

 

-Архангайд- 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж:www.polit.mn