Б.ОД

 

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр орой цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шинжилгээ авах, орон нутаг руу иргэдийг явуулах асуудлыг илүү сайн зохион байгуулалттай, богино хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэдгээ УОК-д хэлсэн. Хотын хэмжээнд халдварын голомт нэмэгдээгүй, нэг голомтоос гурван кластер гараад хавьтлаас нь халдвар илэрч байгаа учраас үйлчилгээний байгууллагуудаа үе шаттайгаар нээх санал тавьсан. Өвчний тархалтыг 14 хоногт хяналтдаа оруулах үүднээс мэргэжлийн байгууллагынхны саналыг хүндэтгэж үзсэн.Дараагийн удаад ямар чиглэлийн үйлчилгээний салбарыг нээх тухайгаа иргэд, ААН-үүдэд мэдэгдэн бэлтгэл ажлыг хангуулахыг Ж.Сандагсүрэн даргад үүрэг болгож байна.Засгийн газрын хуралдааны үеэр шар айраг болон дарс худалдаанд гаргах асуудал яригдсан.Үүнд тухайлсан чиглэл, санал байхгүй гэдгийг онцолъё. Иргэдийн дунд шийдвэр гарсан мэтээр буруу ойлголт үүссэн байгаа.Хот энэ асуудлыг шийдэх ёстой. Согтууруулах ундаатай холбоотой асуудалд ул суурьтай хандана. Улаанбаатар хот халдварын өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг өдөр бүр гаргаж байна. Ийм үед согтууруулах ундаа холбоотой шийдвэр гаргах нь том эрсдэл дагуулна. Иймд иргэд минь 10 хоногийн хугацаанд тэсвэр, тэвчээртэй байхыг хичээнгүйлэн хүсч байна" гэсэн юм.

 

Эх сурвалж:www.polit.mn