Ч.ОЛДОХ

Дэлхий нийт цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямарлыг давах  зохицуулалтад анхаарч, Монгол Улс  УИХ-ын түвшинд төсөв, мөнгөний бодлого, Ерөнхийлөгчийн хоригийг  хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан салбар салбарын эрхмүүд байр сууриа илэрхийлсээр байна. АН-ын ахмад зүтгэлтэн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар  нөхцөл байдлыг дүгнэж, “Төрийн наймаа, төсвийн хулгай улс орныг сүйрүүлнэ” хэмээн мэдэгдээд  “Ярилцая, мэтгэлцье, шаардлагагүй зардлыг зогсооё” хэмээн уриаллаа.

Тэрээр “УИХ-ын гишүүд хамаг бурууг Сангийн яаманд тохох буруу бодлого явуулаад байх шиг байна. Энэ санаатай үйлдэл болов уу. Дарамт үзүүлж байгаад өөрсдийн тойрогтоо илүү хөрөнгө оруулалт тавиулах энгийн арга хэрэглэж байх шиг ойлгогдож байна. Мэргэжлийн байгууллага руу, мэргэшсэн ажилтнууд руу дайрч увиагүй загнаж байгаа гишүүд өөрсдөө учир дутагдалтай хүмүүс байна.

Ер нь улсын төсөв данхгар байх нь УИХ-ын үе үеийн гишүүд, төрийн эрх барих улс төрийн намын оролцооноос их шалтгаалдаг нь нууц биш. Тэгэх тусмаа 2000 оноос УИХ-ын гишүүдэд 500 мянган төгрөгөөр хуваарилж ирсэн хөрөнгө, мөнгө өнөөдөр нэг гишүүнд хуваарилдаг хөрөнгө, мөнгө дөрвөн тэрбум болтол өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд Төрийн албан хаагчдын тоо 140-150 мянга гэсэн үзүүлэлтэд олон жил хадгалагдаж явж ирсэн. Сүүлийн жилүүдэд огцом өсч 171 мянгад хүрлээ.

Хэрэггүй  давхардсан  орон  тоог  нэмэх  нь  улсын  төсөвт  ачаалал  өгч  байна. Дэд  сайд,  яам,  агентлагийн  дэд  дарга,  газар  хэлтсийн  орлогч  дарга  нар байгууллагын  ажилд  байнга  саад  болж,  зөвхөн  нам,  улс  төрийн  ажил  хийж  Монголын  нийгэмд  бялдуучдын  армийг  бүрдүүлж  байгаа  нь  нууц  биш юм.

Төсвийн хулгай нь аливаа хөрөнгө оруулалтыг царцаадаг явдал юм. Тэгж байж мөнгөө өсгөж авдаг бололтой. Энэ нь нийслэл, аймаг, сум бүхэнд хамааралтай болжээ.

Сүүлийн  үед  ТӨХК-уудын  төрийн  наймаа,  бизнесийн  талаар  ярьж  эхэлж байна.  Шилэн  дансны асуудлыг хөндөж    байна. Энэ  зөв.  ТӨХК-уудад  үхмэл хөрөнгө  бий  болсон  нь  төрийн  наймаанаас  угшилтай.  ТӨХ-ны  дарга байхдаа  ТӨХК-уудын  үхмэл  хөрөнгийг  зарлаж  байхад  тэр  үед  хэн  ч ойлгохыг  хүсээгүй.  Жижиг,  том  компаниудаас  эхлээд  10  сая  төгрөгөөс  11 тэрбум  төгрөгийн  үхмэл  хөрөнгө  байгаа  нь  нотлогдсон  юм.

 “Үхмэл  хөрөнгийн  үзэсгэлэн гаргая”  гэж  намайг  хэлэхэд  зөвшөөрөөгүй. Харин  одоо  яригдаж  байгаад  олзуурхаж  байна.  Цаг  нь  болсон  бололтой. Зарим  хүн  юу  ч  ойлгоогүй  юм уу,  нэг  бол  хэн  нэгний  хатгалаг,  дагуул, бялдууч  нь  энэ  хүн  юу  хийсэн  юм  бэ  гэж  гуаглаж  байсан.  Ийм  хүмүүс цөөхөн  л  дөө.  Над  руу  дайрдаг  хүмүүс  голцуу  төрийн  наймаа,  төсвийн хулгайч  нар  болон  тэдний  гар  хөл,  хүүхэлдэйнүүд  байдаг  гэдгийг  та нар гарцаагүй   ойлгоорой” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Мөн тэрээр:

- Улсын  төсөв  заавал  үрэлгэн  байх  ёстой  юу?

-“Улсын  төсөв  үрэлгэн  байх  ёстой”  гэсэн  сэтгэлгээ  олон  жил  явж  ирлээ. Энэ  сэтгэлгээг  өөрчилж  бодит  болгох  шаардлага  байна.

- УИХ-ын  гишүүдэд  мөнгө  хуваарилах  туйлын  чухал  юм уу?

-Шаардлагагүй  зохицуулалт.  Санхүүгийн  зохион  байгуулалттай  гэмт  хэргийн шинж  чанар  агуулж  байж  болзошгүй.  Судлах  ёстой.  Өөрөөр  хэлбэл,  төрийн  наймаа,  төсвийн  хулгай  хийх  боломжийг  нээж  өгч  байж  болох  юм. Цаашлаад  концесс,  тендерийн  тухай  хууль  гээд  бүр  гааруулж  хуульчилсан төрийн  наймааг  дэмжиж  байх  шиг.

- Төрийн  албан  хаагчдын  тоо  жил  бүр  өсөж  байх  ёстой  юу?

-Олон  жил  140  мянга  дээр я всан даа. Сүүлийн үед гэнэт  170 гаруй  мянгад болж огцом өсчихлөө.  Цаашид  бялдуучдаар  нэмэгдэх  вий  гэдэгт  эмзэглэж байна.  Ярилцъя,  мэтгэлцье,  шаардлагагүй  зардлыг  зогсооё”  гэлээ.

Эх сурвалж: Polit.mn