Америкчууд хар баасан гарагаар интернэт худалдан авалтын рекорд тогтоов

0
хуваалцах
367
үзсэн

З.Батцэцэг

Цар тахалтай холбоотойгоор америкчууд хар баасан гарагаар есөн тэрбум долларын худалдан авалт хийн рекорд тогтоолоо. Энэ тухай Adobe Analytics компанийн гаргасан лавлагааг Associated Press мэдээлжээ.

Шинжээчид  Америкийн томоохон 80-100 худалдааны сүлжээний мэдээлэлд дүгнэлт хийжээ.  Түрүү жил америкчууд хар баасан гарагаар 7,4 тэрбум доллар, 2018 онд 6,2 тэрбум ам долларын худалдан авалт хийж байжээ. Одоо Америкийн олон муж улсад худалдааны төвүүд цагийн хязгаартай ажиллаж байгаагаас болж хүмүүс интернэт дэлгүүр их сонирхох болсон гэж судлаачид тайлбарлаж байна.

Америкчуудын хамгийн их худалдаж авсан бараагаар гар утас, гэр ахуйн цахилгаан бараа шалгарчээ. Түрүү жилтэй харьцуулбал үнэт эдлэл, гуталны эрэлт буурсан байна.

Adobe Analytics дүгнэж байгаагаар 11 дүгээр сарын 30нд болох “кибер даваа гарагаар” Америкчууд интернэт дэлгүүрээс 10,8-12,7 тэрбум ам долларын худалдан авалт хийх тооцоо байна. Хэрвээ энэ тооцоо үнэн болбол бас рекорд болох юм.

Рамлер группын судалснаар Оросууд 11% л хар баасан гарагийг хүлээж байхад, 21% нь энэ тухай урьд нь сонсож ч байгаагүй гэсэн байна. Хар баасан гарагаар юу худалдаж авах вэ гэсэн асуултад дийлэнх нь шинэ жилийн бэлэг гэж хариулжээ.

 

Эх сурвалж: www.lenta.ru