Тэтгэврийн мөнгөө цахимаар авахыг зөвлөж байна

0
хуваалцах
448
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Нийгмийн даатгалын байгууллагаас 446 мянган тэтгэвэр авагчдад 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан маргааш /2020.12.01/ олгоно. Тодруулбал,  353 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн.  Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.
  2. Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллана.
  3. Тэтгэврийг хугацаанд нь олгож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах,  зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn