Б.ДОЛЖИНЖАВ

Улсын Онцгой комиссоос   нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Орон нутаг руу буцах иргэдийн түр журам

  1. 119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно.
  2. Товлосон  газар, цагтаа шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээг үнэгүй авна. Хариу 6-8 цагийн дараа гарна.
  3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна.
  4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална.
  5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руугаа хөдөлнө.
  6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна.
  7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна.
  8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.

Шинжилгээг дараах 20 цэгт өгнө

Эх сурвалж:www.polit.mn