Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.11.30/ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторит  10308 хүнд шинжилгээ хийхэд долоон  хүний сорьцод коронавирус илэрлээ.Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн.  Энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй.Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтал 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж ярилаа. Ингэснээр дотоодын халдвар 348, манай улсад батлагдсан тохиолдол 791 боллоо. Үүнээс 354 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 428 хүний зургаа нь маш хүнд, дөрөв нь хүнд , хүндэвтэр 76, хөнгөн 342 хүн эмчлүүлж байна.

Дотоододын халдвар 2020.11.30-ны 11:00 цагийн байдлаар

Сэлэнгэд- 179

Улаанбаатарт 77

Дархан-Уулд -44

Орхонд 22

Дорноговьд -21

Говьсүмбэрт -3

Архангайд-2 хүн халдвар аваад байна.

Эх сурвалж:www.polit.mn