Б.ДАМДИН-ОЧИР

 

Улаанбаатар хотын гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар 2020 оны аравдугаар сарын 26-нд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн О.Цогтбаатарыг 461 дүгээр ангид 24 цаг саатуулаад суллажээ.

Мөн түүнтэй хамт Улаанбаатар хотын гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Солонгыг шалгаж эхэлсэн. Д.Солонго, О.Цогтбаатар нарыг аравдугаар сарын 30-нд үүрэг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл бий.

Баттай эх сурвалжийн мэдээллээр Улаанбаатар хотын гаалийн орлогч дарга О.Цогтбаатарын нэр бүхий шүүгчдийн “бараа”-г  гаалиар асуудалгүй нэвтрүүлэх үүрэг хүлээсэн байжээ. Тиймээс О.Цогтбаатар ресторанд очиж, авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.30 ДАВАА № 228 (6453)