С.САРУУЛ

Манай улс COVID-19 халдвартай нэг хүнийг эмчлэхэд 7.5-9 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Гэтэл нэг хүний эмчилгээнд дунджаар найман сая төгрөг зарцуулж байгаа нь хэтэрхий өндөр байна хэмээн олон нийт шүүмжлээд байгаа юм. ХӨСҮТ-ээс COVID-19 халдварын зардлыг нарийвчлан тооцохдоо батлагдсан тохиолдлын 200 гаруй өвчтөний эмчилгээний түүхийг судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй тооцоо, хүчин чадлыг тооцоолсны үндсэн дээр гаргасан гэж тайлбарласан. Тухайлбал, батлагдсан тохиолдлын нэг өвчтөнд 5-6 эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчилж байна. Үүнд эмч, сувилагч, лаборант, үйлчилгээ, ариутгал,  эмч, эмнэлгийн ажилтны хувийн хамгаалах хэрэгслийг өдөрт дунджаар 2-3 удаа сольж байгаа зэргийг задаргаанд дурджээ.

Тэгвэл COVID-19 эмчилгээний зардалд бусад улс орнууд хэдэн төгрөг зарцуулж байна.  Зарим улс орнуудын эмчилгээний зардлыг харвал,  

-Монгол Улс найман сая төгрөг буюу $2800

-АНУ халдвар авсан иргэний насны ангиллаас хамаарч $51,389-$78,519

-Герман өвчний хүнд хөнгөнөөс хамаарч €10,700-€85,000

-Солонгос дунджаар 70 сая вон буюу $57,562

-Хятад улс дунджаар нэг өвчтөнд $6827

-Энэтхэг дунджаар нэг өдрийн эмчилгээний зардал 47000 рупи буюу $636 буюу эмчлэгдсэн хоногоор үржигдэх юм.

Эх сурвалж: www.polit.mn