Т.САЙХАН

ЭМЯ-наас 2020.11.29-ний 11.00 цагийн ээлжит  мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:-  ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 9513 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 24 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын нийт тоо 784 болов. Үүнээс эдгэрсэн 354, нийт 421 хүн эмчлэгдэж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 339 хүн, нутаг буцсан есөн хүн байна.

Архангай аймагт 200 гаруй хүнийг тусгаарлаад байна. Батцэнгэл суманд онцгой хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Мөн Их Тамир суманд энэ арга хэмжээг авч, ойрын хавьтлуудыг тусгаарлаад байна. Зоонозын авто лаборатори Архангай аймаг руу хөдөлсөн. Архангай аймагт илэрсэн тохиолдол нь хүнс тээвэрлэж явж байсан учир шалган нэвтрүүлэхээр чөлөөтэй явуулсан байсан.

Долоон хүн эмчлэгдэж, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүс гадаад орноос ирсэн хүмүүс. Зөөвөрлөгдсөн нь 383 тохиолдол байна.

Дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 341 боллоо. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод шинээр тав, нийт тохиолдол 75
  • Сэлэнгэд шинээр 7 тохиолдол, нийт тохиолдол 174
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 21
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 22
  • Дархан-Уулд 9, нийт тохиолдол 44
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Архангай аймагт шинээр 2, нийт тохиолдол 2
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол шинээр 1 (ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр автомашины жолоочийн давтан шинжилгээнээс илэрсэн) тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn