Б.ДОЛЖИНЖАВ

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хурлын дараа мэдээлэл өглөө. Тэрээр “Эм, оношлуур, шинжилгээ, уушгины рентген, эмчилж байгаа эмч, сувилагчдын хувийн хамгаалах хэрэгсэл гээд нэг хүний эмчилгээнд 6.7 саяаас ес орчим сая төгрөг зарцуулж байна. Эмчилгээнд Ремдесивер /Remdesivir/, Авиган гэсэн эмийг ашиглаж байна. Дэлхийд хэрэглэж байгаа эмийг Монгол Улс цаг алдалгүй оруулж ирж, ашиглаж байгаа. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог, хууч өвчин зэргээс шалтгаалан өөр аргаар эмчилнэ. Өвчтөн хүндэрвэл ашиглах аппарат бэлэн байгаа. Улаанбаатар хот Дархан-Уул аймаг шиг нэг өрхөөс нэг хүнээс шинжилгээ авах боломжгүй. Нэг болон хоёрдугаар хавьтал гэж шинжилгээ авах нь илүү үр дүнтэй. Сэлэнгэ аймагт халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч голомт нь нэг учраас санаа зовох шаардлагагүй” гэж ярилаа.

 

Эх сурвалж:www.polit.mn