Т.САЙХАН

COVID-19-ийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл хатуу хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн ням гарагт УОК, Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

 ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан МҮХАҮТ сулруулах арга хэмжээ авах тухай санал гаргажээ.

МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар бизнес эрхлэгчдийн 72 хувьд нь хөл хорио нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр МҮХАҮТ-ын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт эдийн засгаа хэрхэн сэргээх талаар болон хөл хорионы үед хэрхэн ажиллах тухай ярилцжээ. Мөн хөл хориог сулруулах асуудлаар УОК-т саналаа хүргүүлсэн байна.

Түүнчлэн НОК-оос хөл хориог сулруулах тал дээр арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж:www.polit.mn