С.САРУУЛ

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр цахимаар хуралдаж /2020.11.27/ COVID-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдал, нийслэлийн 2021 оны төсөв зэрэг зургаан асуудлыг хэлэлцэж байна. Төлөөлөгчдийн асуултад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Халдвар илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 68729 нийт 7720 хавьтлыг тогтоож түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59346 иргэнд хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 64 боллоо. Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанд хамрагдсан нийт 3530 ААН-үүдийн 96 хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

 

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ажлын байр хадгалж байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Иргэд ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллана” гэв.

 

Эх сурвалж: www.polit.mn