Д.АРИУН

 

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын төмөр замын ачаа тээврийн станц дээр Мэргэжлийн хяналтын байцаагч нар арваннэгдүгээр сарын 20-26-ны хооронд Оросын дотоодын болон экспортын 292 тн бүтээгдэхүүнд үзлэг шалгалт хийн нэвтрүүлсэн байна. Энэ дунд Монгол Улс руу экспортолж буй 16 тн сүүн бүтээгдэхүүн байна.

 

Оросын дотоодод тээвэрлэж буй бүтээгдэхүүний дунд гахай, тахианы мах болон тэдгээрийн хагас боловсуулсан бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байгаагаас гадна Оросын далайн гаралтай хүнс, Урагвай, Аргентинаас ирсэн махан бүтээгдэхүүн, Беларусь, Бразили, Парагвайн үхрийн мах багтжээ.

 

Төмөр замын ачаа тээврийн хяналт шалгалтаар зөрчил ирлээгүй гэж албаны мэдээнд дурджээ.

 

Эх сурвалж: www.polit.mn