Лхагвацэндийн Булган нь Монголын үндэсний хувцас болох дээл оёдог.

 

Бүхий л өнгийн эгнүүлж тавьсан дамартай утас, боодол даавуунууд нь Лхагвацэндийн Булганы оёдлын цехийг өнгө алаглан чимнэ. Тэрээр захиалгаа хоцроохгүйн тулд хайч, зүүгээ ойр байлгаж, нэг ч хором дэмий үрэхгүй.Булган Монголын хамгийн том зах болох Нарантуул худалдааны төвийн худалдаачдад зориуланүндэсний хувцас оёдог.

 

Булган сүүлийн хорин жилд зохих хэмжээнд унаж, босож явсан үе бий. Гэвч энэ оны эхээрМонгол Улс КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хатуу хорио цээрийн арга хэмжээ авснаас үүдэн тэрээр нийслэл Улаанбаатар хот дахь дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэхдээ энэ удаагийн хямрал түүнд арай ондоо байх юм шиг санагдаж байж.

 

Түүний айж байснаар дэлхийг хамарсан цартахлын улмаас Монголын худалдаа, эдийн засаг өмнөбайгаагүй их дарамтад орж, жижиг бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амсав. Удалгүй, Булган гурван ажилтныхаа хоёрыг нь түр халахаас өөр аргагүй болов.

 

Аз болоход Булганы үйлчлүүлэгчид түүнийг орхиогүй. Монголын хамгийн том бичил санхүүгийн байгууллага болох Транскапитал ХХК ч мөн адил түүнийг орхиогүй юм. Ихэнх бизнес эрхлэгчдийн орлого тасалдаж, томоохон алдагдалд орж байхадтэрээ эцэст нь зах зээлийн уналтын үеийг ялж чадсан.

 

 “Манай үйлчлүүлэгчидуламжлалт хувцас худалдаж авахаар зогсолтгүй ирсээр байснаас гаднаминий талаар найз нөхдөдөө ч хэлж, холбож өгдөг байсан. Манай нэг үйлчлүүлэгч бүр 2000 нүүрний маскны захиалга хүртэл олж өгсөн” хэмээн тэрээр дурсав. “Оёдол бүрт нь бидний сэтгэл шингэсэн сайн чанарын бүтээгдэхүүнүүд маань үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгодог” хэмээн бахархалтайгаар хэлэв.

 

Чадавхи бэхжүүлж, ур чадварыг дээшлүүлэх нь

 

Дэлхийн хэмжээний цар тахлын нөлөөг даван туулахын тулд санхүүгийн болон бизнесийн даван туулахчадвар шаардана.Булган нь Транскапиталтай сайн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн ньхүндцаг үеийг давахад бэлтгэсэн байна.

 

2015 онд түүний тоног төхөөрөмж хуучирчихсан, улмаар ажлын чанарт нь нөлөөлж, асуудал үүсгээд байв.Бизнесээ сайжруулж, өргөжүүлэхэд яалтч үгүй мөнгө хэрэгтэй байв. Харамсалтай нь тэрээр байрны зээлтэй, мөн бизнесийн цар хүрээ нь тэлж амжаагүй байсан тул банкууд түүнд зээл өгөх сонирхолгүй байжээ.

 

Яг арга тасрахын даваан дээр Транскапитал компанийн санхүүгийн зөвлөх түүний цех дээр ирсэн. Булганы зээл эргэн төлөх чадвар, орлого олох боломжийг судалж үзээд 2 сая төгрөгийн (700 гаруй доллар)зээлийг нэн даруй олгов. Транскапитал нь зээлийн шийдвэр гаргахдаа бичил бизнесийн өвөрмөц шинж чанарыг харгалзан үздэгээрээ арилжааны банкуудаас ялгаатай. Жишээлбэл,банкууд албан ёсны санхүүгийн тайлан, бүртгэл шаарддаг болТранскапитал нь зээлдэгчийн найдвартай байдлыг үнэлэхдээ гараар хөтөлсөн данс, бүртгэлийг хүлээн зөвшөөрдөг.

 

Багахан гэлтгүй уг зээлээрБулган сайн чанарын оёдлын машин,хангалттай хэмжээний бараа материал хямдаар худалдан авах боломжтой болсон. Улмаар, тэрээр нарийн оёдлынхоо чанарыг сайжруулахад илүү анхаарсан байна. Удалгүй түүний орлого хоёр дахин нэмэгдэж, гурван эмэгтэй нэмж ажилд авах чадалтай болсон байна.

Транскапитал нь санхүүжилт олгохоос гадна жижиг бизнес эрхлэгчдийг сургадаг. Тус байгууллагаасБулганд санхүүгийн зохистой удирдлагын давуу талыг танин мэдүүлж, зээлээ хугацаа алдалгүй цагт нь төлснөөр хямд өртөгтэй санхүүжилт нэмж авах боломжийн талаар ойлгуулжээ. Тэрээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ хөрвөх чадвараа хадгалахын тулд зардал, үнийн тооцоо хийх шинэ аргуудыг сурсан байна.

 

 

Тэсвэртэй байдлаа сайжруулж, илүү сайхан ирээдүйг бүтээх нь

 

Монголын жижиг бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, томруулахад тулгардаг гол бэрхшээл нь санхүүжилт, чадавхийн дутагдалтай байдалюм. Өнөөгийн цар тахал нөхцөл байдлыг улам дордуулж байна.

 

ОУСК нь өвчний дэгдэлт гарснаас хойш уг асуудлыг шийдвэрлэх үүднээсМонголын бизнес эрхлэгчдийг дэмжих хэд хэдэн стратегийн шинжтэй ажлыг эхлүүлсэн. Эдгээрийн хамгийн сүүлийн санаачилга бол Транскапитал компанид олгосон “Монгол төгрөг”-ийн зээлийн шинэлэг хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөр нь 15000 гаруй бичил болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгөх юм.

 

“ОУСК нь тус шинэ хэлбэрийн санхүүжилтээр дамжуулан Монголын бичил, жижиг үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ КОВИД-19-ийн хямралаас сэргэхтус улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах болно” гэж Транскапитал компанийн гүйцэтгэх захирал Зоригтын Алтанзул хэллээ.

 

Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай 8.4 тэрбум төгрөг (гурван сая орчим доллар)-ийн ОУСК-ийн өөрийн эх үүсвэрийн санхүүжилт, 25.2 тэрбум орчим төгрөг (9 сая орчим доллар)-ийннөлөөллийн хөрөнгө оруулалтын сангуудын хамтарсан зээлийн эх үүсвэрээс тус тус бүрдэж буй юм. Хамтран зээлдүүлэгч сангууд нь Германы судалгааны агентлагаар дамжих Invest in Visions GmbH, мөнAgents for Impact GmbH болон Co.KG,BlueOrchard Finance Ltd.-ийн Ази дахь Бичил санхүүгийн санаачилга, ACTIAM болонDeveloping World Market зэрэг болно.

“ОУСК нь Монгол Улсад анх удаа банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулж байна. Түүнчлэн манай байгууллагаастус улсад төгрөгөөр синдикат буюу хамтран санхүүжилт хийж буй анхны тохиолдол юм. Энэ удаагийн санхүүжилт нь Монголын аж ахуйн нэгжүүд КОВИД-19-ийн хямралаас сэргэж, хурдтай өсөх үйл явцад бид туслах чин эрмэлзэлтэй байгааг харуулж буй болов уу” хэмээн ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов онцлов.

 

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг ОУСК нь Транскапитал шиг бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт явуулж, чадавхийг нь бэхжүүлж, эрсдэлийн удирдлагын зохистой дадлыг тэдгээрийн үйл ажиллагаанд хэвшүүлж, улмаар зээлдэгчдийг хамгаалж, өр төлбөрт унахаас сэргийлэх алхмуудыгавч хэрэгжүүлдэг юм.

 

 

Булганы хувьд ирээдүйдээ итгэлтэй байна. Тэрээр өрх толгойлсон эмэгтэйчүүд болох гурван ажилчиндаа ажил, гэр хооронд зорчих цагийг хэмнэх үүднээстэдэнд тохьтухтай байр хайн завгүй явна. Оёдлын жижиг бизнес эрхлэгчдэд тулгардаг өөр нэг томоохон бэрхшээл түрээсийнөндөр зардал, цехийн байрны хомстол юм. Өөртэйнь адил бизнес эрхлэгчдэд төрөөс түрээсийн дэмжлэг үзүүлэх нь тэдэнд илүү сайн чанарын, хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн тэрээр тэмдэглэв.

 

Tранскапиталд олгосон ОУСК-ийн санхүүжилт нь хөгжиж буй орнуудын, ялангуяа эдийн засгийн хамгийн хүндрэлтэй байгаа орны бизнес эрхлэгчид, ажлын байрыг хамгаалах зорилготой тус байгууллагын КОВИД-19-ийн хариу ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг юм. ОУСК ньцартахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаасанхүүжилтээ ядуу, эмзэг бүлгийнхэнд чиглүүлэн ажиллаж байна. Тус санхүүжилтээс гадна, ОУСК нь энэ оны эхээр баталсан хоёр тэрбумдолларынхудалдааны яаралтай санхүүжилтийн хүрээнд Монгол дахь түнш банкуудад тавигдах худалдааны санхүүжилтийн шугамын дээд хязгаарыг өсгөсөн байна.

Эх сурвалж: ОУСК-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар