Д.АРИУН

БНСУ-ын Кёнсанбук аймгаас ОХУ-ын Эрхүү мужийнханд хүмүүнлэгийн тусламж болгон халдвар авсан өвчтөнтэй ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан эмнэлгийн хувцас хэрэглэл ирүүлсэн байна. Олон удаа ашиглах зориулалт бүхий 700 ширхэг иж бүрдлийг хүлээн авсан бүс нутгийн засаг захиргаанаас мэдээлснийг орон нутгийн “ИрСити” агентлаг уламжилжээ.

Хүмүүнлэгийн тусламжийг Эрхүү хотод суугаа БНСУ-ын консул Ким Сэ Ун, Владивосток хот дахь Кёнсанбук аймгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Кима Таэк Дон нар энэ сарын 25-нд Эрхүү мужийн удирдлагад хүлээлгэн өгсөн байна.

Хамгаалалтын хувцас хэрэгсэл Эрхүү хотын клиникийн наймдугаар эмнэлэг дээр ажиллаж буй Ковидын амбулаторийн эмчилгээний төвд очих аж. Коронавирусын халдвартай тэмцэж байгаа Солонгосын туршлагыг сонирхож судлах ёстой гэж Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев хэлсэн байна. Тэрээр “Цар тахал дэгдсэнээс хойш бусад улс оронтой харьцуулахад БНСУ нь халдварын үзүүлэлт бага байгаа нь хэрэглэж байгаа арга тактик зөв байгааг харуулж байна” гэж онцолсон байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар Эрхүү мужийн хэмжээнд 27.4 хүн эдгэрч, 966 хүн нас бараад байгаа юм.