Арилжааны банкууд үйлчилгээнийхээ 90 хувийг цахимд шилжүүлжээ

0
хуваалцах
296
үзсэн

Б.НАМУУНТАМИР

 Монголын банкны салбар жилд 100 орчим сая ам.долларыг технологийн шинэчлэлд хөрөнгө оруулснаар арилжааны банкуудын үйлчилгээний 90 хувь цахим болжээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л. Амар “Цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой банк ч гэсэн хүнд нөхцөлд байгаа. Ихэнх үйлчилгээ цахимжиж, харилцагчид үйлчлүүлээд дадсан. Тодорхой тооны буюу тухайлбал, халамж авдаг иргэдийн 10 хувь нь банкны салбараар үйлчлүүлдэг . Эдгээр иргэнд банкны үйлчилгээг цахимаар хүргэхийн тулд банкуудын төлбөр тооцооны төв карт нээж, түгээж байна. Банкны картыг шуудангаар хүргэх боломжтой” гэв.

Хүүхдийн мөнгөний тухайд 441 мянган харилцагч дансаар, 5000 иргэн банкны салбараас авдаг. Цахимаар хүүхдийн мөнгөний данс нээж, карт захиалах боломжтой болжээ.

Эх сурвалж:www.polit.mn