З.БАТЦЭЦЭГ

Английн хатан хаанд зориулж коронавирусын эсрэг бээлий хийхээр болсон талаар The Telegraph мэдээллээ.  Хэвлэлийхний хэлж байгаагаар Швейцарьт хийсэн микроб, вирус устгадаг тусгай материал ашиглах юм байна. Энэ тусгай хэрэгслийг хатан хааны бээлийг хийдэг Корнелия Жеймс урлахаар болжээ.  Гаднаас нь харахад энгийн бээлийнээс юугаар ч ялгарахгүй  ч, хатан хааныг халдвараас хамгаалах аж.

Эх сурвалж:  www.gazeta.ru