COVID-19: АНУ-д нэг өдөр 2000 гаруй хүн нас барлаа

0
хуваалцах
191
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч их гүрэн АНУ цар тахалд хамгийн их нэрвэгдлээ. Өнөөдрийн байдлаар 13.1 сая хүн халдварлаж,  268 мянган хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийг тэргүүлж байна. Түүнчлэн өчигдөр АНУ-д 2046 хүн энэ цар тахлаар амиа алдсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсныг Жонн Хопкинсийн их сургууль зарлав.  Энэ нь 1918 оны томуугийн цар тахлаас хойших тус улсын эрүүл мэндийн салбарыг хямраасан анхны тохиолдол боллоо. Тун удахгүй хүмүүсийн амралтын улирал эхэлж, Талархлын баяр болох гэж байгаа ч халдварын тархалт буурах төлөвгүй байгааг судлаачид анхааруулж байна.

“Нөхцөл байдал ийн хүндэрвэл бид Талархлын баяр, Зул сарын баяраа тэмдэглэж чадахгүй байх вий гэдэгт санаа зовниж байна. Аюул орйхон байгааг бид ойлгох хэрэгтэй” гэж Миннестогийн их сургуулийн халдвартай өвчинтэй тэмцэх судалгааны хүрээлэнгийн захирал Майкл Остерхолм ярилаа.

Эх сурвалж:CNN