Б.ТАМИР

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /11.25/ 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд COVID-19 илэрч, дотоодын халдвар 275 боллоо.

Улаанбаатарт  бүртгэгдсэн гурав нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байв. Нэг нь нэг орцонд амьдардаг, бариа заслын үйлчилгээ тэй холбоотой, нөгөө нь найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж гарсан хүмүүс байв гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны арга А.Амбасэлмаа мэдээллээ.

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 63 боллоо.Тухайлбал, Баянгол дүүрэгт 16, Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 17, Сүхбаатар дүүрэгт 11, Хан-Уул дүүрэгт 7, Багануурт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг бүртгэгдлээ. 

Эх сурвалж:www.polit.mn