Ч.Олдох

Монголчууд 1924 оны хавар Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталжээ.

Анхны Үндсэн хуулийн хуудас бүр дээр  “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарж баталгаажуулсан байдаг. Анхны Үндсэн хуулийн  18 хуудас эх бичиг, түүний зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбарын хамт өдгөө Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Анхны Үндсэн хуулийн сонирхолтой бөгөөд анхаарал татсаар ирсэн нь  доорх заалтууд бөгөө гол утга санаа нь  1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад  хадгалагдсаар иржээ.

-Улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ.

-БНМАУ-ын хязгаарын дотор  бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ туха хувийн өмч байгуулж үл болмой.

-Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой.

-Аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээстусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн дор шүшгээр болговоос зохимой.

-Ямагт өөрийн ашгийг эрмэлзэж бусдыг хөлслөн зарах ба бусдын хөрөнгө орлогоор амьдрагчид, мөнгө хүүлэгчид, эд хичээх зэргээр өөрийн нэрийг гутаах явдал үйлдэж ял шийтгэгдсэн нэгнийг аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй гэж үзмой гэж заажээ. 

Эх сурвалж:www.polit.mn