Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Жо Байден 80 гаруй сая иргэний санал авсан анхны ерөнхийлөгч болсныг зарлалаа. Зарим мужид санал тоолох явц үргэлжилж байгаа учир энэ тоо өсч магадгүй хэмээн таамаглаж байна. Тодруулбал, өчигдөр орой мэдээлснээр Байден 80 сая 11 мянга, Дональд Трамп 73 сая 800 мянган иргэний санал авчээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон иргэн саналаа өгсөн хоёр дахь сонгууль болж байгаа юм.  

Ерөнхийлөгч болоход хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал хэрэгтэй бол Байден 306, Трамп 232 төлөөлөн сонгогчийн санал авснаар  Жо Байден ялагч болсон юм. Цар тахлын улмаас энэ жил иргэдийн ихэнх нь саналаа урьдчилан шуудангаар өгсөн байна.

Эх сурвалж:CNN