С.САРУУЛ

Коронавирусын халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд найман сая төгрөг зарцуулж байгаа гэдэг мэдээлэл шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл энэ талаар ЭМЯ-аас тайлбар хийхдээ “Нэг өвчтөнд найман сая төгрөг зарцуулж байгаа нь үнэн. Энэ зардалд эмчилгээ, эм тан, оношлогоо бүгд орж  байна. Өмнө нь хэлж байсан 800 гэдэг бол зөвхөн нэг өвчтөнд зарцуулж байгаа эмний зардал. Хүний биеийн байдлаас шалтгаалаад нэг өвчтөнд 260- 300 мянган төгрөгний эм зарцуулж байхад, 800 мянган төгрөгний эм ууж байгаа тохиолдол ч байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn