С.САРУУЛ

 2020 оны Арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цаг

ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаарх  ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт зургаа, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн  тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Зургаан хүн зургуулаа ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй” гэлээ.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл нэг хүн маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон, гурван хүн хүнд, 56 хүн хүндэвтэр, 291 хүн хөнгөн байна.

Эх сурвалж: www.polit.mn