Б.НАМУУНТАМИР

Нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд шахмал түлш үнэгүй тараажээ.

Нийслэлийн зургаан дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тарааж, нэг өрхөд хоёр сарын хэрэглээ буюу 933 кг -ыг олгов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1211 өрхөд түлш тараалаа.

Энэ ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, “Таван толгой түлш” компанитай хамтран үе шаттай зохион байгуулж байгаа. Сайжруулсан түлшийг “Таван толгой түлш” компанийн 10 агуулахаас халдвар хамгааллын дэглэм баримтлан тараасан байна.

Одоогоор Нийслэлийн зургаан дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт, 591.5 тонн түлшний нөөцтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn