Н.Алтанхуяг VS Я.Содбаатар

0
хуваалцах
302
үзсэн

Т.САЙХАН

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.  Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрын хооронд маргаан боллоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - Хэв маягаа эвдье л дээ. Одоо жаахан шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах, автобусанд чихцэлдэж яваа талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьсан. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байхаа боль. Ард иргэдэд асар олон асуудал үүсээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсийг яах юм. Улсын онцгой комисс судалж үзнэ л гэх юм. 14 хоногийн хугацаа халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Тиймээс хоёр горимийн санал байна. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа болъё. Эдийн засгийн асуудлаар тусдаа яръя. Мөн оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: -Н.Алтанхуяг аа, энэ хотод түгжигдсэн иргэдийн асуудлыг та Шадар сайд байгаад ч шийдэж чадахгүй. Би түгжээд байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Бүх бүртгэлийг хийсэн. Одоо шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн ажиллаж байна. Та энэ зэргийн асуудлыг мэднэ шүү дээ. Бодлогын зөвлөмжийг дагаж байна. Хүмүүсийн зовлон жаргал үнэхээр их байна. Болдог бол өнөөдөр ч гаргачихмаар байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ.  Битгий ийм хоёрын хооронд улс төр хийж бай. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Та нар ямар эмзэг юм, чиний хийх ёстой асуудал, чадахгүй бол байраа тавьж өг. Дараачийнхаа хүнийг гарга. Та нар яах гээд ингээд бүхэл бүтэн улс орны өмнө суучихаад шийдвэр гаргаж чадахгүй суугаад байгаа юм гэсэн яриа өрнөв. 

Эх сурвалж:www.polit.mn