Т.САЙХАН

"Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ямар хяналт тавьж байна вэ. Өндөг 470 төгрөг болж өссөн"гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулав.

Тэрээр, Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа. Бид хөл хорионы хугацаанд хүнсний нөөцийн хангамжинд анхаарал хандуулж ажилласан.

Өндөгний Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа.

Ургамлын тосны импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон. Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn