Б.ДОЛЖИНЖАВ

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Их-20”-ийн уулзалтад оролцлоо. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх олон улсын үйл хэрэгт манлайлан оролцоно гэдгээ өчигдөр уулзалтын үеэр хэллээ. Япон улс 2050 он гэхэд  утааны ялгаралтыг тэг хувьд хүргэж, ногоон хот болох зорилт тавьсан нь Сүгагийн улс төрийн  бодлогын  нэгэн чухал түлхүүр юм.

Энэ талаар Сүга Ёшихидэ “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх нь  эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй. Хүлэмжийн хийг бууруулах үйл хэрэгт Япон улс олон улсыг манлайлан оролцоно” гэж ярьсан юм.

Японы хууль тогтоогчид дэлхийн дулааралтай тэмцэх ажил хэргээ хурдасгах зорилгоор, уур амьсгалын асуудлаар хэлэлцэх яаралтай хурлыг пүрэв гаригт товлолоо. Япон  улс нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээгээрээ дэлхийд тавд жагсдаг билээ.

Эх сурвалж:Japan Today