Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын Тяньжин хот 2.6 сая иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж эхэлсний дараа таван хүнээс халдвар илэрснийг баасан гаригт зарлалаа. Энэ таван иргэний дөрөв нь “Бинхай" хэмээх шинэ дүүрэгт амьдардаг гэж хотын эрүүл мэндийн газар мэдэгдсэн байна. Мөн тус муж өчигдрийн байдлаар 2.2 сая иргэнээ шинжилгээнд хамруулж дууссанаас нэг сая хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна. Хятадын  зүүн хойд эрэгт оршдог Тяньжин хот 13 сая хүн амтай юм.

Эх сурвалж:CNN