Т.САЙХАН

ЭМЯ-наас COVID-19-ийн өхцөл байдлын талаарх /2020.11.23/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр нийт 3011 хүнд шинжилгээ хийхэд 13  тохиолдол нэмж илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна.

  • Улаанбаатар-шинээр 11 тохиолдол
  • Сэлэнгэ-шинээр хоёр тохиолдол илэрч  нийт тохиолдол 98
  • Дорноговь-нэмж ирлээгүй нийт тохиолдол 17
  • Дархан-Уул-нэмж ирлээгүй нийт тохиолдол 20
  • Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг бүртгэгдсэн гэлээ.

Мөн тэрээр "Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn