С.САРУУЛ

Орон нутаг руу нь иргэдийг хэрхэн буцаах талаар Шадар сайд Я.Содбаатар тайлбар өгөв. Тэрээр "Улаанбаатар хотод түгжигдээд буй хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар судалгаа хийсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна. Шинжилгээнд хамруулсны дараа бүртгэлийн системээ дагуулан цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор явуулна. Энд удаахгүй. Харин очсоныхоо дараа өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулж, аймаг орон нутгийн хууль хүчний  байгууллагынхан нь хяналт тавьж ажиллана. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн хотоос болон өөр аймгаас очиж байгаа иргэдээ шууд бүгдийг тусгаарлах байранд буюу буудалд өндөр үнэтэй байлгахгүй" гэв.

Эх сурвалж: www.polit.mn