С.САРУУЛ

2020 он. Арваннэгдүгээр сарын 22-ны 11:00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн яам цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт батлагдсан тохиолдлуудын 52 хувь нь шинж тэмдэггүй илэрч байна. Энэ нь халдварын голомтод очсон болон халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүс өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй яваад байх боломжтой гэсэн үг юм. Тиймээс үзвэр үзсэн, караокед орсон хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Халдварын нууц үе 5-5.2 хоног байна. Эрчимтэй халдвар тараах үе нь 2-4 хоног үргэлжилж байгаа гэж үзвэл нэг хүн дунджаар 7-8 хүнд, цаашлаад 23 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна"

Халдвартай хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг харвал, хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, үнэр амт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрвэл ханиад томуутай андуурахгүй байх хэрэгтэйг ард иргэддээ зөвлөж байна. Мөн халуурах, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг гарч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөөрэй” гэв. Мөн төмөр зам дагасан халдварын тархалтын эрчим 3.2 хувь буюу нэг хүн дунджаар 3.2 хүнд халдвар тарааж байгаа аж.

Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,

Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,

Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,

Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,

Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,

Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол

Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.

Эх сурвалж: www.polit.mn