Ч.ОЛДОХ

Дорноговь аймагт төмөр замын ажилчдын шинжилгээний хариу гарч дуусаагүй,  тэг зогсолт, хөл хориог хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой Замын-Үүд суманд генерал  Ш.Лхачинжаваар ахлуулсан   УОК-ийн ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Иймд хүн бүр урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхаарууллаа.

Аймгийн удирдлагууд, Онцгой комиссын зүгээр отор нүүдэл хийж байгаа иргэдээ хүнс хоол, шатахуунаар хангах ажлуудыг  зохион байгуулж  эхэлсэн. Мандал суманд алт илэрснээр бусад сумаас иргэд ирж нууцаар  олборлолт хийх явдал гарч байгаа нь санаа зовоож байгаа гэв.

Бүх шинжилгээг хийж дуусгаад  хариуг нягталсны дараа  нөхцөл байдалд дүгнэлт хийж тэг зогсолтыг сулруулах зохион байгуулалтыг УОК-ийн шийдвэрээр хийх ч  яарахгүй байгаа. Нарийн тооцоо судалгаа гаргаж байж хийх  ёстой  гэж Дорноговь аймгийн Онцгой комисс мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатараас гарах иргэдийг УОК зохицуулах ч одоогоор  шийдвэр гараагүй байгаа.  PCR шинжилгээг аймагтаа хийж чадахгүй байгаа бөгөөд  48 цагийн дотор хот руу хүргэж хариуг авдаг. Түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийж байна. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэлийн нөөц нэг сарын хэрэглээ байгаа гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn