Т.САЙХАН

COVID-19-ийн эсрэг зөвлөгөөг Оном сангийн эх сурвалжтайгаар хүргэж байна.  Энэ удаа COVID-19 хэрхэн халддаг тухай судлаачдын багийн зөвлөгөөг хүргэе. 

 COVID-19 нь шинэ өвчин тул уг өвчний талаарх ойлголт бүрэн биш байгаа.  Цаашдаа хэр их тархах, хэр их хор нөлөө авчрах нь тодорхойгүй байна.

 Хүнээс хүнд халддаг

COVID-19 нь бүлэг вирус бөгөөд  сарьсан багваахайнаас дундын амьтнаар дамжин хүнд халдварласан гэж үзэж байна. Уг вирус нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

  • Ойрхон байгаа хүмүүсийн хооронд халдвар тархдаг буюу энэ вирус нь 1.8 аас 2.0 метрийн зайд халдварлах боломжтой гэж үздэг.
  • Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиалгах эсвэл найтаах үед вирустэй шүлсээр.

Вирус нь бие дааж амьдрах чадваргүй учир заавал хүн болон амьтны эстэй хамт өөрөөр хэлбэл шүлс нус цэрэн дэх эсүүдтэй хамт дээрх шүүрлүүдээр дамжин халдварлана. Ялангуяа дуслаар (droplet) дамжих тохиолдолд амьсгал болон ханиах найтаах үед шүүрэлтэй хамт ширээ болон бусад гадаргуу дээр унаж улмаар гар бохирдож гараа угаагаагүй үедээ хамар нүдэндээ хүрэхэд халдварладаг.  Амьсгалаар уушгинд хүрч үрэвсүүлэх магадлалтай.

Халдвартай гадаргуу эсвэл халдвартай эд зүйлстэй харилцах үед  халдвар тарах боломжтой.

COVID-19-ийн үүсгэгч вирустэй гадаргуу эсвэл эд зүйлстэй харьцах үед уг вирустэй гараараа ам, хамар эсвэл нүдэндээ хүрснээр халдвар авах боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь вирусийн халдвар тарах гол арга биш гэж үзэж байгаа болно.

Өвчний шинж тэмдэг илрээгүй хүн вирусын халдвар тараах боломжтой юу?

  • Халдвар авч өвчилсөн хүмүүс шинж тэмдэг үзүүлж байгаа үедээ (өвчин нь хамгийн хүнд үедээ) халдвар тараадаг гэж үздэг.
  • Бүх халдварт өвчин эхлэхдээ далд хэлбэрээр эхлэдэг (далд үе). Зарим халдварын хувьд далд үе нь бусад үеэсээ илүү халдвартай байдаг. (Халдварт өвчин нь далд үе, урьдал үе, ид үе, эдгэрэлтийн үе гэсэн үечлэлтэй явагддаг)
  • Халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах боломжтой. 

Энэ вирус хэр их халдвартай вэ?

Вирус болгоны хүнээс хүнд халдварлах чадвар нь ялгаатай байдаг. Зарим вирус халдварлах чадвар маш өндөр байдаг (тухайлбал улаанбурхан), харин зарим нь халдварлах чадвар нь бага байдаг. Өөр нэг хүчин зүйл бол тархалт олон үе дамжин үргэлжилж байгаа эсэх (тархалт тогтвортой байх) юм. КОВИД-19-ийг үүсгэдэг вирус нь зарим нөлөөлөлд өртсөн газарзүйн бүс нутгийн олон нийтийн дунд амархан, тогтвортой тархдаг  (“олон нийтийн дундах тархалт”)харагдаж байна. Олон нийтийн дундах тархалт гэдэг нь тухайн газарт вирусын халдвар тархсан, тэр дундаа хэрхэн, хаанаас халдвар авсанаа мэдэхгүй байгаа хүмүүсийг хэлдэг.

Эх сурвалж:www.polit.mn